English | 简体中文 | 繁體中文                                                                                                                                                    今日热榜 | 3A游戏网 | AI工具导航 | 历史上的今天 | 一键去水印 | 实用网站导航
开通vip
查询

Bi Mongoltoigoo Adilhan歌词

Хурд《Би Монголтойгоо адилхан》
Толгод хөтөлсөн нүүдэл нь
Бодолтой минь дэндүү адилхан
Тооройн шаргал говь минь
Ээжтэй минь дэндүү ижилхэн
Энэ л биеэрээ би нутагтайгаа адилхан
Хөндийн аргацсан салхи нь
Сэтгэлтэй минь дэндүү ижилхэн
Хөндлөн суудалт уулс нь
Аавтай минь аргагүй адилхан
Амин насаараа би нутагтайгаа адилхан
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяаx
Эх оронтойгоо би дэндүү адилхан
Ачаа нь тэнцүүлсэн нүүдэл нь
Амьдралтай минь дэндүү адилхан
Адууны чимээтэй тал минь
Жаргалтай минь дэндүү ижилхэн
Заяагаараа би нутагтайгаа адилхан
Дөрвөн ээлжлэх улирал нь
Наслахтай минь даанч адилхан
Дөчин ёсөн бүрд нь хүртэл
Нулимстай минь ижилхэн
Зүрх сэтгэрээрээ би монголтойгоо адилхан
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяаx
Эх оронтойгоо би дэндүү адилхан
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяаx
Эх оронтойгоо би дэндүү адилхан
Дэлгэсэн тэрлэг шиг нутгийнхаа
Хүү нь болохоор адилхан би
Ижийтэй минь ижилхэн ганцхан заяаx
Эх оронтойгоо би дэндүү адилхан
补充纠错
开通vip